НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Өнөөдөр буюу 2026 оны 10-р сарын 14 өдөр Улаанбаатар хотод болох үйл явдал.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Үнэт Санхүүгийн Нэгдэл хамтран зохион байгуулж буй “Business Outlook 2027” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

12:00 цагт: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг гурав дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно.
  • Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно. 

Орон нутагт:

Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

Хилийн чанадад:

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button