СПОРТ

Г.Дөлгөөн: Ирэх улирал “SG Apes” багт тоглох эсэх нь бүрэн шийдэгдээгүй

Энэ онд үндэсний сагсанбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 22 настай Г.Дөлгөөнтэй ярилцлаа.

Түүний хувьд АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч байсан. Мөн Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ.

Түүний аав нь улсын арслан, кураш бөхийн дэлхийн аварга  Доржпаламын Ганхуяг юм. Аав нь үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан нэгэн. Аав нь хүнд бэлтгэлүүдийнхээ талаар бага байхаас л ярьдаг байсан нь тэвчээртэй, уйгагүй байхад дэм болжээ. Тийм дээ ч тэр бэлтгэл бүрийг шантралгүй сайн хийж, өөрийгөө харуулж гараанд гарч тоглож чадсан талаар хуваалцлаа.

Зургийг: О.Улсболд, Байршил: Уран Ган

-АНУ, Японд тоглож байгаад эх орондоо ирлээ. Ямар байна вэ?

-Үндэсний шигшээ багтаа дуудагдаад ирсэн. Маш гоё байна. Эх орондоо найз нөхөдтэйгөө, ах нартайгаа бэлтгэл хийх үнэхээр гоё байдаг. Ядахнаа шууд Монголоор ярьж, ойлголцоод, нэг хүн шиг баг болж чаддаг.

-3х3-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд одоогийн байдлаар дуудагдсан байна. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Баяртай байна. Г.Болор-Эрдэнэ найзтайгаа хамт дуудагдсан. Ерөнхийдөө илүү их бэлтгэл хийж, илүү хяналт сайтай болохыг зорьж байна. Залуу хүний хувьд ах нартайгаа бэлтгэл хийх гоё байдаг. Үргэлж зааж, зөвлөдөг, тэр хэрээрээ чамбайрдаг гэх юм уу.

-Гадаад, дотоодын сагсан бөмбөгийн хөгжлийг харьцуулах боломжгүй ч өөрчлөлтүүдийг та анзаарч байгаа байх, энэ тухайд?

-Бага байх үеийн сагсан бөмбөг одоогийнхоос тэс ондоо болсон. Манай улсад сагсан бөмбөг хурдацтай хөгжиж байгаа. 3х3 төрөл 2010-аад онд хүүхэд байхад хүршгүй холын мөрөөдөл шиг байсан бол одоо тэр үеэс бүх юм ондоо. Нөгөөтээгүүр сая хүртэл “Хасын Хүлэгүүд” сая BCL Asia-д түрүүллээ. 5х5 төрөлд ч манай улс нэлээн хүчтэй болсныг илтгэж байна.

-Гар нийлдэг тоглогч нар байдаг даа. Таны хувьд хэнтэй илүү гар нийлж, бүрэн ойлголцдог вэ?

-Хамгийн сайн ойлголцдог гэвэл Боолко /Г.Болор-Эрдэнэ/. Найзтайгаа л сайн ойлголцож чаддаг.

-Тамирчин хүнд шантрах асуудал мэр сэр гардаг байх. Даван туулахын тулд юу хийх үү?

-Яг энэ замаар явна гэж сонгосон бол ирээдүйд өөрийгөө хаана байх вэ, гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Аав маань спортын хүн учраас багаасаа спортоор хүмүүжсэн. Тиймдээ ч шантрах нь бага. Спортоор хичээллэхийг зорьсон л бол буцах зам байхгүй. Сахилга бат, тэсвэр хатуужил сайн байж л ирээдүйн өөртөө хүрнэ.

Аав хүнд бэлтгэлүүдийнхээ талаар байнга ярьдаг байсан. Гэлээ гээд нэг ч хойш суугаагүй. Яг тэрийг харж өссөн болохоор багаас хатуужил суусан байх гэж боддог.

-Ирэх улиралд “SG Apes” багт тоглоно гэх шуум сонирхогчдын дунд байна. Энэ асуултад хариулт өгвөл?

-Ерөнхийдөө хэлцлийн шатанд. Яг таг шийдээгүй. Яаж ч магадгүй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2025 12:41

ҮС НЬ ЁСТОЙ ЗОХИХГҮЙ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button