НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдыг өвөлжүүлэх ажлын талаар мэдээлэл өгнө

Өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 1-нд болох үйл явдалууд.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүхийн “Мөнгөн мод” хэмээх түүхэн үнэ цэн бүхий бүтээлийн анхны хэвлэмэл хуулбарыг Б.Пүрэвсүх сангаас “Чингис хаан” үндэсний музейд хандивлах ёслол болно.

11:40 цагт: “Монгол бичиг-Монгол бахархал” бүтээлийн үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нийтийн хүртээл болно.

11:40 цагт: Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдыг өвөлжүүлэх ажлыг эхлүүлсэн ажлын явц, цаашдын төлөвлөгөөний талаар нутгийн иргэдээс “Халх нөмрөг нутгаа сэргээе” холбоотой хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

  • “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага хэвлэлийн хүрээлэнд болно.
  • Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” Улаанбаатар хотын нийтийн номын санд болж байна.
  • "Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Үзэсгэлэн:

  • “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button