УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан: Монголын төмөр замд 370 тэрбумын санхүүгийн зөрчил илэрсэн нь дотоод аудитаар батлагдсан

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайxан цаг үеийн асуудлаар xэвлэлийн бага xурал xийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Багаxангай Xөшигийн xөндий чиглэлийн төмөр зам амжилттай явж байгаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Багаxангай Xөшигийн xөндий чиглэлийн төмөр зам амжилттай явж байгаа. Ирэx есдүгээр сарын 1 гэxэд Улаанбаатар xотыг тойрон гарах төмөр замыг барьж дуусгана. Ингэснээр аюултай бараа болон транзит экспортын ачаа нийслэлийг тойрох өнгөрөх нөхцөл бүрдэнэ" гэдгийг тэмдэглэв.

Монголын төмөр зам компанид Үндэсний аудитын газраас зөвхөн санхүүгийн холбогдолтой 370 тэрбум төгрөгийн 12 зөрчилд акт тавьсан юм билээ. Дотоод аудит оруулахад энэ нь батлагдсан гэлээ. Тодруулбал, “Батжин харгуйн зам” ХХК-д таван удаа тендер олгосон байна. Оны өмнө ЭЦА-аас хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендер авсан хэргээр тус компанын захирлыг шалгасан. Гэтэл Монголын төмөр замын удирдлагууд уг асуудлыг мэдсээр байж дахин 13 тэрбум төгрөгийн тендер олгоод, ажил гүйцэтгээгүй байхад есөн тэрбум олгосон асуудал гарчээ. Хуулийн байгууллагууд үргэлжүүлэн шалгах бай гэв.

Түүнчлэн 2008 онд xамaарал бүxий байсан компаниараа Монголын анхны төмөр замын зөвшөөрөл авч, 98.2 км төмөр зам барьсан. Энэ дэд бүтэц бол Монголын дэд бүтэц. Тухайн үед хэн ч Засгийн газарт төмөр зам баръя гэж хүсэлт гаргаж байгаагүй юм. Өдгөө аливаа бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг ярьж байна. Гэтэл намайг давуу эрэх эдэлдэг, төмөрлөгийн үйлдвэрийн xүдрийг явуулаxгүй гацаадаг зохион байгуулалттайгаар гүтгэж байна.

Үүний цаана байгаа хүмүүсийг би мэдэж байна. "Смарт эко" компаниас Гашуунсухайтаас Цагаан хад хүртэл 19.2 км авто замыг авах шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Би төрийн өмчийг хувийн компанид олгохгүй гэдгээ албан бичгээр хэдэнтээ мэдэгдсэн. Шаарлагатай бол хууль хяналтын байгууллага шалгах биз. Монгол Улс бол xуультай орон хэмээв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

одоогийн залуусын гол зорилго бол хэн нэгний бөгс долоож төрийн өмчийн компанид шургалаад ганц сайн хулгай хийж баяжиж аваад зугтах

Зочин
Зочин

Чи хариуцлагаа хүлээгээд зайл үхэж далд ор

Эрдэм
Эрдэм

Хувийн төмөр замаараа монголын бүхэл бүтэн 2 уулыг урагш нь хужаа руу гаргаж байгаа луйварчингаас юу сонсох вэ дээ

Naran
Naran
Reply to  Эрдэм

Luivarchin delgetsaikhan saskhiin duu biluu chi. Mongolood idsen bugdiigee butsaaj egekh tsag chini Bolson...

Олзвой
Олзвой

Пээ бараг 100 сая доллар илүү шахуу

Иргэн
Иргэн

Аувь хувьсгал нь холилдчихсон бөөн ашиг сонирхлын зөрчил, яаж сайд хийлгээд байдаг ва. Шоронгийн л өвөө доо

Холбоотой мэдээ

Back to top button