Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Экспортоо нэмэгдүүлэх Засгийн газрын зорилттой зэрэгцэн ОХУ төмөр замын тарифаа 8.5 хувиар нэмчихлээ

ОХУ-ын эрх баригчид санхүүгийн хүндрэлд орж, бараг 4 их наяд рублийн өр хуримтлуулсан Оросын төмөр зам (РЖД) компанийн төсөвт дэмжлэг үзүүлэхийн тулд 2027 онд хийхээр төлөвлөж байсан тарифын нэмэгдлийг хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаа зарлав.

RBC агентлагийн мэдээлснээр, ирэх онд хийхээр төлөвлөсөн тарифын ээлжит индексжүүлэлтийг энэ оны аравдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болгож урагшлуулсан байна. Ингэснээр:

  • Ачаа тээврийн тариф 8.5 хувиар,
  • Алсын зайн зорчигч тээврийн тариф 9.2 хувиар тус тус нэмэгдэнэ

Энэ оны гуравдугаар сард Оросын эрх баригчид тээврийн аюулгүй байдлын шимтгэл нэрээр тарифыг төлөвлөгөөнөөс гадуур нэг хувиар нэмэгдүүлээд байсан. Тус нэмэлт орлогыг РЖД-ийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах шаардлагатай болсон бөгөөд компани энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дөрөвний нэгээр танаж, 713.6 тэрбум рубль болгосон юм.

Өмнөх жилүүдэд РЖД-ийн ачаа тээврийн тариф:

  • 2025 онд 10 хувь,
  • 2024 онд 13.8 хувь,
  • 2022, 2023 онд тус тус 6.8 болон 8 хувиар өссөн.

Ингэснээр энэ оны аравдугаар сарын нэмэгдлийг тооцвол, Украины дайн эхэлснээс хойш төмөр замын тээврийн тарифын нийт өсөлт 56 хувьд хүрч буй юм.

РЖД-д нэмэлт санхүүжилт нэн шаардлагатай болсон нь сүүлийн 16 жилийн хамгийн доод түвшинд хүрээд буй ачаа тээврийн хэмжээтэй холбоотой юм. Өнгөрсөн онд тус компани 1.1 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон бол энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар ачаа эргэлт ердөө 0.5 хувийн өсөлттэй гарчээ.

Өнгөрсөн оны эцсийн дүнгээр РЖД-ийн цэвэр ашиг 22 дахин буурч, 50.7 тэрбум рублиэс 2.2 тэрбум рубльболсон байна. Жилийг алдагдалтай дуусгахгүйн тулд компани зардлаа эрс танаж, барилга байгууламж, вагон болон зүтгүүр худалдан авах зэрэг зардлыг багтаасан 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө өмнөх оноос 40 хувиар бууруулж, 1.5 их наяд рублиэс 890 тэрбум рубль болгожээ. Гэсэн ч энэ арга хэмжээ хангалтгүй байсан тул РЖД бүх зардлаа санхүүжүүлэхийн тулд өнгөрсөн онд 800 тэрбум рублийн шинэ өр тавьсан.

Өнгөрсөн намар РЖД Оросын Засгийн газарт хандан Үндэсний баялгийн сангаас 200 тэрбум рублийн яаралтай санхүүжилт хүссэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй. Тус компани Төв банкны өндөр хүүгийн улмаас өрийн үйлчилгээний зардал нь 534.1 тэрбум рубльд хүрч, өмнөхөөсөө хоёр дахин өссөн талаар мэдэгдэж байсан юм. Засгийн газар татгалзсан шийдвэр гаргасны дараа РЖД зарим ажилтнаа хагас цагийн ажлын горимд шилжүүлжээ.

РЖД-ийн ерөнхий захирал Олег Белозёровын өмнө нь мэдэгдсэнээр, компани 2026 оноос төв аппаратад ажиллаж буй ажилтнуудынхаа 15 хувь буюу ойролцоогоор 6,000 хүнийг цомхотгохоор төлөвлөж буй гэв. Мөн түлш, засвар үйлчилгээний зардлыг бууруулснаар нийтдээ 74 тэрбум рублийн хэмнэлт гаргах зорилт тавьсан аж.

МОНГОЛД ИРЭХ НӨЛӨӨЛӨЛ

"Улаанбаатар төмөр зам" ХНН хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан. Дүрмийн санг хоёр улсын Засгийн газар хувь тэнцүү бүрдүүлдэг учир тэгш эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд зохих түвшний тариф тогтоож, 2030 он хүртэл индексжүүлсээр ирсэн бөгөөд манайд ч мөн ийм бодлого зайлшгүй шаардлагатай гэсээр ирсэн.

Уг нь Н.Учралын Засгийн газрын зорилго энэ онд нүүрсний экспортыг 95 сая тонн, ирэх онд 100 сая тонн гэхчлэн жил ирэх бүр нэмэгдүүлэх, түүнчлэн зэс, төмрийн хүдрийн экспортыг ч нэмэгдүүлнэ гэж байв. Үүний тулд төмөр замын зээврийг нэмэгдүүлж, эндээс экспортыг энэ онд тун боломжийн өсгөчихнө гэдэг хүлээлт тавьсан. Бүр зорчигч тээврийг зогсоогоод ч хамаагүй экспортыг дэмжинэ гэчихсэн.

Гэтэл 2022 оноос эхлэн Оросын шийдвэртэй холбоотойгоор "Улаанбаатар төмөр зам" ХНН мөн төмөр замын үнэ тарифаа дагаж өөрчилсөөр ирсэн бөгөөд тухайлбал, 2022 онд экспортын нүүрсний тээвэрлэлтийн нэмэгдлийг 20 хувь, зэс цайрын баяжмалынх 20 хувь, төмрийн хүдэр 15 хувь, жонш 15 хувиар тус тус нэмэгдэж байсан удаатай.

Энэ удаад зэс, цайрын баяжмал тээвэрлэх тарифыг 13 хувиар, жонш тээвэрлэх тариф 9 хувиар, чингэлэг тээвэр 8.14 хувиар, барилгын материалын тариф 6.5 хувиар, төмрийн хүдрийн тариф 3 хувиар тус тус нэмэгдэхэд хүргэв.

Уг нь Монголын тал ЗХУ-ын хийсэн 1949 оны гэрээг өөрчлөх саналаа Оросын талд удаа дараа хүргүүлсэн ч хариу өгөлгүй өнөөг хүрч ирсэн. 2020 онд УИХ-аар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж ч байв. Энэ үеэр яригдаж байсан нэг асуудал нь, 1949 оны гэрээгээр Монгол газар ашиглуулсны төлбөр болон зарим төрлийн татварыг огт авдаггүй тухай байсан юм. Гэтэл Үндсэн хуульдаа Монгол Улсын газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд хугацаатайгаар төлбөртэй ашиглана гэж заасан нь өнөөг хэр Оросын талд үйлчилдэггүй гэх асуудал бий.

Засгийн газар нь төмөр замаар экспортоо нэмэгдүүлж, төсвийн орлогоо сайжруулна гээд байдаг. Гэтэл ОХУ алдагдлаа нөхөхийн тулд жил бүр тарифаа нэмэгдүүлж, үүнийг нь дагаад дотоодын төмөр замын тээврийн тариф ч өсөөд байхаар эдийн засгийн өгөөж гэх юмгүй л. Салбарын сайд нь юу бодож явдаг юм бол доо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uursdiin tumur zam aa barie aa, Shinjaanaar damjuulan khoish garakh garts khIe aa

үйлдвэрлэгч
үйлдвэрлэгч

энэ үед нь оросууд руу хандаад төмөр замын оросын талын хувийг монгол авъя гээд санал гаргаад боломжийн үнэ-ээр авчихвал яасан юм бэ? Эсвэл дайнаас болж оросын эдийн засаг бүүр муудахыг хүлээх үү?

Зочин
Зочин

За ингээд хамаг юмны татвар хураамж нэмэгдээл эдийн засаг савлах нь дээ

Зочин
Зочин

Оросын тариф нэмэгдэх бүрд манай экспортын өрсөлдөх чадвар буурч байна, ганц зах зээлээс хэт хамааралтай байхын эрсдэл улам тодорлоо

Зочин
Зочин

Orosiin dotood asuudliin tulburiig Mongoliin exportlogchid davhar uurch bga ni haramsaltai

Зочин
Зочин

Зөв шүү. Газрын төлбөрөө ав. Бас шинээр баригдах төмөр замын царгийг нарийн болго.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энхрий хайрт Орос ахын маань үнэн царай нь энэ дээ !
Манай Орос эх оронч монгол оркууд зөв гээд л орилол доно доо....

Зочин
Зочин

Энэ өвгөний өмхий амнаас олигтой үг нэг ч гарахгүй дэгээ

Зочин
Зочин

Ymar ch tuluvluguu gargasan teevriin zardal ingej usuhuur exportiin ur ashig ni bagasna

Зочин
Зочин

Засгийн газар экспортоо нэмэгдүүлнэ гэдэг ч бодит байдал дээр тээврийн өртөг улам өсөөд байна

Зочин
Зочин

Neg ulsaas het hamaaraltai baihiin sul taliig dahin haruullaa

Зочин
Зочин

Tarif usuh tusam uul uurhain company bolon exportlogchid l hundrel uurne

Зочин
Зочин

Жил бүр тариф өсөөд байхад экспортын ашиг буурч, улсын орлого ч дагаад хумигдах эрсдэлтэй

Зочин
Зочин

Zam teevriin bodlogoo iluu bie daasan bolgoh tsag boljee

Зочин
Зочин

Export nemne geed baidag tegeed teevriin une ni bainga usdug ene asuudlaa yaj shiideh yum bol

Зочин
Зочин

Ediin zasgiin ayulgui baidal gej ene l baih daa

Зочин
Зочин

Төмөр замын шинэчлэл, өөр чиглэлийн гарцуудыг эрчимжүүлэхгүй бол ийм эрсдэлээс гарахгүй

Зочин
Зочин

zayagui xuurnuud xyatadaas mungiig ni avaal shine tumur zam bariulchxdag gazar shde, tegeel ene orosiin xogiig xayana biz. Beejin zuvshuursun baixad umxii ivanuud yu gex ni xamaagui bolson xorvoo ...

Irgen
Irgen

Ih tom yariad,amidralaas tasarsan baisan.Odoo serj baina uu daa.

Монгол
Монгол

Оросуудаас төмөр замын хувиа ав
Бас газрын төлбөрөө нэм

Зочин7
Зочин7
Reply to  Монгол

Улсаа хорлож бахаа хангах гэсэн гичийнүүд украины алиалагчид шиг хэзээ ч бүтэхгүй юмаар бүлтэрч сүйрүүлдэг эргүү сэгнүүдийг устгавал таарна

Зочин
Зочин

Хөшигт-Замын үүдийн тусдаа төмөр зам тавьж, цахилгаан галт тэрэг явуулах нь зөв.

ШИНЖЭЭЧ
ШИНЖЭЭЧ

Манай хулгайч мулгуу шуналтай төр засаг шиг 85%,100%, 300%,500% нэмэхгүй л байгаа биз дээ, дайн болж байгаа бас супер авилгатай улс гэхэд

кккккккк
кккккккк

Ийм л хогийн хулмастнууд ш дэ, муу иванууд. Итгэж болохгүй, үерхэж болохгүй, гэрээ хэлэлцээр хийж болохгүй, хүн шиг харьцаж болохгүй муу новшнууд. Тэр евразын гэрээнээс гар, Чингис онгоцны буудалд алцайгаад сууж бгаа оросуудыг хөөж гарга, онгоцны түлш өгж чадахгүй юм бна.

Зочин
Зочин

Яг энэ үед нь худалдахд авчихмаар юм биш үү

Н. Ганбаатар
Н. Ганбаатар

ОХУлсын гаргаж буй шийдвэрт Монгол улсын сайд яаж нөлөөлж чадах билээ.

Зочин
Зочин

Ингэж дампуурах байсан бол Украинтай яах гэж дайтсан хөлдүү төмсөг Путин өвгөн бэ хирээ мэдэж баймаар юм Украиныг Орос хэзээ ч ялж чадахгүй ш дээ одоо хүсээд байсан дайн нь өөрийнх нь нутагт орж ирж хамаг юмаа сүйтгүүлж устгуулж хөгөө чирээд байж байна дайн ганцхан хүний нутагт болдоггүй эхэлсэн газар нь иргэж ирдэг жамтай. Ямар ч армигүй Афганистаныг Оросоос том ЗХУ барсан уу 10 жил байлдаад эцэст нь эдийн засгийн хямралд орж ЗХУ задарч алга болсон мангар өвгөн Путин үхэхийнхээ өмнө олон сая Украин Оросуудын амьдралыг сүйрүүлж эцэст нь эхлүүлсэн дайнаа зогсоож чадахгүй эдийн засгаа хямралд оруулж улсаа алдахдаа хүрлээ. 5 жил байлдаад ядаж ганц мужийг нь бүрэн эзлэж чадахгүй Хойд Солонгос Иранаас зэр зэвсэг цэрэг гуйж шившиг болох юм. Оросын Троллууд Путин чөтгөртөө очиж амиа өргө

Зочин
Зочин

Тусдаа өөрийн гэсэн төмөр зам тавих нь дээр байх шүү, ах ах нар гэж гүйсээр, эцэстээ ийм юмтай тулгарч бн. Алсын хараат бодлого гэж бн уу, үгүй юу

Зочин
Зочин

Өөрсдөө хурдан галт тэрэг барих хэрэгтэй

Зочин
Зочин

Орос удахгүй дуусга

Зочин
Зочин

Хар хужаа зайлаарай ацны чинь нарийн цариг

Зочин
Зочин

UMHUU BUZAR HULMAS OROS .

...............,.....
...............,.....

хи хи хи

Зочин
Зочин

Монголын ханаж цаддаггүй хулгайчууд нь идчихээ биз

Bar
Bar

Yduu setghvid balag mandahgvi

Зочин
Зочин

Одоо л төмөр замынхаа 1%- ийг худалдаж аваад 51% болгомоор бна даа. Тэгвэл төмөр замаа сайжруулж дэлхийн түвшинд хүргэж болно шүү дээ

Зочин
Зочин

Eнэ хөгийн талих хэзээ дэлхийгээс зайлж бид амар жимэр амьдрах юм болдоо үмхий амнаас нь олигтой юм гарахгүй маа

Зочин
Зочин

Eнэ хөгийн талих хэзээ дэлхийгээс зайлж бид амар жимэр амьдрах юм болдоо үмхий амнаас нь олигтой юм гарахгүй маа

Зочин
Зочин

Огт хөгжүүлээгүй салбар шүү Раш гэж хогийн өвгөн тавин жил хөгжүүлээгүй намын хийсэн бас нэг хөгждөггүй салбар ядаж дизел түлшээ үйлдвэрлэдэг байсан бол үнэ өсөхгүй байсан

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Хүний тус мэддэггүй лаларууд больж

Зочин
Зочин

Орос биш ЗХУ тусласан орк минь 1990 оноос өмнө ОХУ гэж байгаагүй ЗХУ гэж Орос Украин Белорус Латви Литва Эстони Гүрж Азербайжан Узбекстан Туркменстан Армен Тажикстан Казахстан Киргистан Молдав гээд эрх тэгш эрхтэй 15 улсаас бүрдсэн Холбооны улс байсан толгойлогч нар нь Орос биш Гүрж Украин хүмүүс байсан юм түүх битгий гуйвуулаад орк царайлаад бай мэдэхгүй бол интернетээр ЗХУ гэж ямар улс байсан түүх үз хөдөөний хөлдүү төмснүүдээ жаахан боловсрол эзэмш

Зочин
Зочин

Манайх өөр гарц, өөр тээврийн боломжуудаа илүү хурдан хөгжүүлэхгүй бол ийм асуудал давтагдсаар байх нь

Зочин
Зочин

Оросын эдийн засгийн хүндрэл Монголын бизнесүүдэд шууд нөлөөлж байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

Зөв шүү. Газрын төлбөрөө ав. Бас шинээр баригдах төмөр замын царгийг нарийн болго.

Төрөө
Төрөө

Оросууд 2-5дахин нэмж болно шдээ дэлхийд байхгүй хямд үнээр монголчууд бараагаа зөөж байгаа шдээ худлаа гэвэл замын хураамжаа хар дэлхийд байхгүй хямдхан тэгээд 2-5дахин нэмж болсон шдээ

Зочин
Зочин

Монголын экспорт урагшаа л гардаг бас урагшаа л нэмэгдүүлэх гэж байгаа. Урагшаа экспортыг нэмэгдүүлэхэд Монголын төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ. УБТЗ тэр тусмаа оросууд энд ямар нөлөөтэй гэж. Энэ УБТЗ болон оросоор дамжих тээвэрт л хамаатай юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button