НИЙГЭМУЛС ТӨР

ВИДЕО: УИХ-ын сонгуульд нэр дэвшигч татварын өргүй байх ёстой

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдах өдрийг зургаадугаар сарын 24-нд товлосон. 

Сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн татварын өргүй байх шаардлагатай бөгөөд тус хуулийн 32.2.5-т зааснаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт авах ёстой юм.

Хэрвээ нэр дэвшигч нь татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол www.etax.mta.mn цахим хуудасны "ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ” хэсэгт дарж, "ХУВЬ ХҮН” гэх сонголтыг хийн хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, тодорхойлолтоо авна. Хэрэв хугацаа хэтэрсэн өртэй бол нэмэмжлэхийн дагуу цахимаар төлбөрөө төлж, тодорхойлолтоо дахин авах ёстойг анхаарна уу.

Харин нэр дэвшигч нь ямар нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагатай.

Татварын тодорхойлолтыг хэрхэн авах зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Направляем Вам Уведомление об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуется сейчас же пройти шаги перейдя на основную страницу сайта в т
Направляем Вам Уведомление об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуется сейчас же пройти шаги перейдя на основную страницу сайта в т
7 сар 26, 2020 06:32

Писменно сообщаем Вам об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем немедленно уточнить дет�##�и перейдя на офици�##�ьную страницу в течение 30 минут.Не упустите момент . В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Переход на с

Холбоотой мэдээ

Back to top button