НИЙГЭМ
Д.Сарангэрэл: Истанбулаас ирсэн монгол иргэдээс халдвар илрээгүй

Эрүүл мэндийн дэд сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-ээс таван иргэн эдгэрч, Истанбул, Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс халдвар илрээгүй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Энэ талаар тэрбээр “Дахиад 5 хүн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарчихлаа шүү. Оюутан залуусаа эмч мэргэжилтнүүд маань мундаг эмчилнээ. Туркийн онгоцноос эхний шинжилгээгээр корона илэрсэнгүй. “Өнөөдөр сөрөг” өдөр өө” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.