НИЙГЭМ
НӨАТ-ын супер шагналын эзэн 40 сая төгрөг хожно
НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр болно. Тохирлын нэвтрүүлэг “Боловсрол суваг” телевизээр 19.10 цагт орон даяар шууд цацагдах юм. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожно.
“Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны 17.00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтойг мэдэгдсэн. Энэ удаагийн тохиролд дөрөвдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийсэн баримт хамрагдах юм.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.