ХУРДАН МОРИНЫ САЛБАР КОМИСС: 84 эрлийз үрээг уралдуулалгүй хассан

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2019.07.10/ Хязаалан насны морьдоор эхэлсэн билээ. Нийт 298 үрээ бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн юм. Тэгвэл Хурдан морины салбар комиссоос хасагдсан 114 үрээний 84-ийг үүлдэрлэг байдлын шалгаанаар хассан тухай мэдээлэл хийлээ.
Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн морьдыг үүлдэрлэг байдлын шалтгаанаар хасах эсэхийг тогтоохын тулд гурван шаттай шалгалтыг хийж буй аж. Нэгдүгээрт шүдлэг байдлыг шалгах бол хоёрдугаарт нурууны өндөрлөг байдлыг хэмжинэ. Эхний хоёр шатыг даваагүй бол гуравдахь шат болох сэрвээний өндрийг хэмжилгүйгээр хасах шийдвэрийг гаргаж байгаа юм байна.
“Үүлдэрхэг байдал гэдэгт морины толгой, дэл сүүл, шилбэ, хүзүүний суулт, чих зэргийг харж эрлийз монгол адууг ялгаж байна” хэмээн МХМСХ мэдэгдэв.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.