НИЙГЭМ

Шагай харваанд ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцож байна

Шагайн харваа Монголчуудын өв соёлыг тээсэн дэлхийд ганц нүүдэлчин түмний наадгай юм. Үеэс үед уламжлагдан ирсэн тоглоом наадгай төдийгүй хүмүүжлийн асар том дэг сургууль билээ.

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэцээ сорьж байна. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцож байна.

Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах багийн төлөөлөл А.Шинэбат "ЮНЕСКО-д шагайн харваа бүртгэгдсэнээс хойш залуус хичээллэх нь ихэссэн. Ингэснээр өрсөлдөөн ч нэмэгдэж байна. Хүүхэд сууж сурахаас гадна, ахмад хүмүүсийг хүндлэн сэтгэлзүйн хувьд тогтвортой, тэвчээртэй бие хүн болон төлөвшдөг байна. Шагайн наадгай бол хамгийн шударга тоглоом” гэлээ.

Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж, долоодугаар сарын 12-ны өдөр үзүүр, түрүүгээ тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button