НИЙГЭМ
Наадмын түрүү бөхийг Nissan Patrol автомашинаар шагнана

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож буй Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны түрүү бөхөд олгох шагналын асуудал энэ жил шинээр яригдсан. Урд жилүүдэд олгож дадсан автомашины шагналыг больж, цом гардуулна гэх мэдээлэл түгээд байсан билээ.
Тэгвэл Monnis Motors грүпээс наадмын түрүү бөхөд Nissan Patrol автомашин бэлэглэхээр болсон тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Ингээд хүчит бөхийн барилдаанд ид хаваа гайхуулан түрүүлсэн бөх ялалтын цомтой, мөн автомашинтай болох аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.