Есөн хөлт цагаан туг Есөн шаргын хамт Төв цэнгэлдэхэд орж ирлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам Монгол Улсын Төрийн бэлгэдэл есөн хөлт цагааг тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор сүр жавхаатай эхэллээ.
Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл дээдэлж ирсэн түүхтэй.
Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэддэг билээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү ёслолын ажиллагаа 09:30 цагаас Сүхбаатарын талбайгаас эхэлж, Есөн хөлт цагаан тугаа нар зөв тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.