
Өнөөдрийн /2020.06.01/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг байгуулах тогтоолыг баталлаа.
Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасан ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.