Нийгмийн
Төв цэнгэлдэх орчимд төөрсөн таван хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өглөө

Төв цэнгэлдэх орчимд өнөөдөр 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өгснийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг. Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.
Хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.