Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа эрүүл мэндийн шалтгаанаар нас баржээ

Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан гэх хэрэг гарчээ.
Энэ тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байхдаа бие нь муудаад муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Талийгаач фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан.
Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааны нарийвчлан шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байгаа. Ямар нэгэн дарамталсан асуудал байхгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.