НИЙГЭМ

Шимэгч хорхой илэрсэн "Сайра” нөөшилсөн загасыг устгалд орууллаа

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу "Өрнөх гариг” ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. 

Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн тул нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн Сайра нөөшилсөн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаартай актаар хураан авчээ. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button