ДЭЛХИЙ
Далай лам хөгжмийн цомог гаргана

Далай лам 85 насны ойгоороо буюу долдугаар сарын 06-нд “Inner World” нэртэй цомог гаргахаар болжээ. Тус цомгийн бичлэгт ситарист Анука Шанкар буюу “Грэмми” шагналд нэр дэвшигч, Рави Шанкарын охин оролцсон аж. Нийт 11 дуутай энэ цомгийн продюсерээр Далай ламын шавь Жунел Кунин, Чарльз Голдстак нар ажиллажээ.
Цомгийг гаргах санааг Кунин гаргаж, бүтэн таван жилийн турш ажилласан байна. Харин хөгжмийг эхнэр нь бичжээ. Цомогт сургаал номлол, ерөөл зэрэг Буддын хамгийн алдартай мөргөлүүдийг багтаасан аж. Энэ хөгжим, дуу хүмүүсийг аз жаргалын цаад эх сурвалж болон энэрэл нигүүлслийг ойлгоход тустай гэж үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: voanews.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.