СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “FaceApp” ашиглах нь хувийн мэдээллээ алдах бодит эрсдэл үү

Өөрийнхөө зургийг эмэгтэй, эрэгтэй, хөгшин, залуу, царайлаг, мяраалаг янз бүр хувиргаж болдог “FaceApp” аппликейшн гэнэтхэн эрчээ авч эхэллээ. Яг сонгуулийн сурталчилгааны ид халуун үед ийм үйлдэл цахим хэрэглэгчдийн дунд газар авсан нь зарим талаар сэжиг төрүүлж буйг зарим хүмүүс онцлох болсон. Учир нь “FaceApp” бол хувь хүний мэдээлэл ямар нэгэн өөр зүйлд ашиглагдахад гүүр нь болдог бодит эрсдэл байх өндөр магадлалтай.
“Cambridge Analytica” хэмээх ойлголт бий. Энэ нь сошиал аппликейшнээр дамжуулж хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлдаг үйлдлийг ерөнхийд нь томьёолон хэлж буй хэрэг. Эхлэл нь Фэйсбүүкээр тавигдсан. Фэйсбүүкийг ашиглахад бид өөрсдийн төрсөн огнооноос эхлээд танил найз нөхдийн мэдээлэл, өөрийн болон тэдний утасны дугаар, цаашлаад хувийн нууцаа ч алдах эрсдэлтэй учирдаг. Эдгээр мэдээллүүд нь Фэйсбүүкэд шууд хадгалагддаг.
Харин царай таних үйлдэл бүхий хөгжөөнт Quiz-үүд нь таны хувийн мэдээллийг, царайны мэдээлэлтэй нь хамт хадгалж авдаг. Иймд гаднын орнуудад Фэйсбүүкээр дамжсан ийм хэлбэрийн Quiz-үүдийг битгий бөглөөрэй гэх сэрэмжлүүлгийх их хүргэдэг.
“FaceApp” үүний нэгэн хэлбэр байх магадлалтай. Таны зургийг нэг л ашигласан бол дамжуулан тантай холбоотой бүх мэдээллийг хадгалж авна. Учир нь аппликейшнийг ашиглахад өөрийн Фэйсбүүк хаягтай холбох шаардлагатай болж байгаа. Ийн таны царайг ашиглан хувийн мэдээллүүдийг тань юунд ч ашиглаж болох эрсдэлтэйг гаднын сайтуудаар анхааруулж байна.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.