Газрын тосны үнэ буурсаар байна

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар Брент төрлийн газрын тосны үнэ 7.62 хувиар буурч, баррель тутам нь 38.55 ам.доллар болжээ. Харин “WTI” төрлийн газрын тосны үнэ 2.06 хувиар буурч, баррель тутам нь 35.59 ам.доллар болсон байна.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн улс орнуудын өмнө макро эдийн засгийн томоохон сорилтууд тулгарч байна. Зарим оронд ажилгүйдэл газар авч байгаа бол нефть олборлогч, экспортлогч орнуудын хувьд газрын тосны үнэ ийн буурсаар буй нь бодит эрсдэл болж байгаа юм.
АНУ-ын хувьд газрын тосны агуулахууд хуучных шигээ сулрахгүй, улам нэмэгдэж байна. Ийн өнгөрөгч долоо хоногт АНУ-ын газрын тосны агуулахын нөөц түүхэн дээд хэмжээнд очжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар нефть олборлогч, экспортлогч орнууд хөл хориогоо суллаж, хилээ нээснээр газрын тосны үнэ эргэн сэргэх бололцоотой аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.