ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: 258 хүнээс коронавирус илрээгүй, 10 хүн эдгэрч гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 6.14-нд 258 хүний сорьцод шинжилгээ хийж, коронавирус илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. Арван хүн эдгэж, ХӨСҮТ-ээс шилжин гарлаа. Үүнээс найм нь оюутан байна. Эдгээр хүмүүс 17-57 хоног эмчлүүллээ. 49 настай эмэгтэй 55 хоног эмчлэгдээд гарч байна. ХӨСҮТ-д 132 хүн хяналт, эмчилгээнд байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.