ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Сүүлийн 24 цагт дэлхий нийтэд 118 мянган өвчилж, 3300 хүн нас барлаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.06.15/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхий даяар 7 сая 798 мянган хүн коронавирусийн халдвар авч, 427 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий нийтэд 118 мянган хүн шинээр өвчилж, 3300 гаруй хүн нас барлаа. Энэ өмнөх өдрийнхөө 8000 гаруй тохиолдлоор бага байна. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. 1-5 насны хүүхэд 57, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 37 хүн ажиглалтад байна. АНУ, Швед, БНСУ-аас 3 иргэн ЭМЯ-ны 119 утсаар холбогдож, халдвараас сэргийлэх зөвлөгөө авсан. Хятадын захад халдварласан халдвар нь далайн гаралтай бүтээгдэхүүнээс гарсан байж болзошгүй.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хятадад хүнсний захад халдвар авсан нь түгшээгээд байна. Хүнсний дөрвөн байцаагч мөн халдвар авсан. 46 мянган хүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.

Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: 25.400 хүн шинээр халдвар авсан. Нийт 2 сая хүн халдвар аваад байна. Бразилд 17.100 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 43.332 хүн нам барсан. ОХУ-д нийт 528 мянган хүн халдвар авсан. Харин БНЭУ-д шинээр 11 мянган халдварын тохиолдол илэрсэн. Бүртгэгдсэн халдварын тоогоор дөрөвдүгээрт бичигдэж байна. Испани, италид халдвар болон нас баралтын тохиолдлууд буурсаар байгаа. Ирэх долоо хоногоос Европын зарим орнууд хоорондын хил хязгаараа нээж эхэлнэ. БНСУ-д ням гарагт 37 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button