Модноос дүүжлээстэй олдсон өнгөт арьст залуугийн цогцос иргэдийг түгшээж байна

Калифорни мужийн Лос Анжелес хотоос хойд зүгт 60 км-ийн зайд орших Палмдейл хотын нэгэн модноос хүзүүгээрээ олсоор дүүжлээстэй өнгөт арьст эрэгтэй цогцсыг олжээ. Мөрдөн байцаалтаар талийгаач нь 24 настай Роберт Фуллер байсныг тогтоосон бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн үзсэн ч, гэр бүлийнхэн нь гаднын нөлөөтэй хэмээн үзжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачийг улс төрийн золиос болсон болзошгүй хэмээн үзэж буй. Учир нь тухайн газарт нь хоёр долоо хоногийн өмнө ахин нэг өнгөт арьс залуу ийн амиа алдсан нь хүмүүст сэжиг төрүүлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Палмдейлээс зүүн зүгт 45 км-ийн зайд орших Викторвилл хотод мөн модноос дүүжлээстэй өнгөт арьст эрэгтэйн цогцсыг олжээ. Талийгаач нь 38 настай Малколм Харш байсан нь тогтоогдсон бөгөөд түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж буй.
Одоогоор талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй аж. Талийгаачийн гэр бүлийнхэн хэлэхдээ:
“Талийгаачийн үхэлтэй холбоотой хоёр өөр зүйлийг сонссон. Яагаад ийм зөрүүтэй байгааг ойлгохгүй юм. Бид үнэнийг л мэдмээр байна. Ах маань амиа хорлох хүн биш. Яавч тийм зүйл хийх ёсгүй.” Гэжээ.
Талийгчид эмгэнэл үзүүлэх мөн үхлийн шалтгааныг шударгаар тогтоохыг хүссэн 2000 гаруй хүмүүс ослын газар болох модны дор цугларчээ. Олны танил алдартай одууд ч мөн энэ жагсаалд нэгдэж, цахимаар өргөдөл илгээжээ. Ким Кардашиан Уэст өнгөрсөн Баасан гарагт Фуллерийн үхлийг зохих ёсоор нь шалгаж, үнэнийг тогтоохыг хүсэж буйгаа илэрхийлсэн өргөдлийг илгээсэн байна. Роберт Фуллерын амиа алдсан хэрэгт эмгэнэл илэрхийлж, үхлийн шалтгааныг үнэнээр тодруулахыг хүссэн 203.000 гаруй хүний гарын үсэг цугларчээ.
Эх сурвалж: https://nypost.com/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо тэгээд цагаан арьстангууд буруутна тийм үү. Цагаан. Юмуу ази хүн байсан бол тоохч үгүй хар тамхичин харубд
Medee bichne gj alj baina aa.
Za er n ANU gej aimshgiiin gazar bolson bn, be careful out there.
Саяхан 1950-иад онд харуудыг модноос дүүжилж �##�чихаад "Хар жимс" гэж хочилж байсан. Арьс өнгөний ялгаварл�##�аа дийлэхээ байж эхлэнгүүтээ гадагшаа дайн хийх замаар (Vietnam war 1955-1975) эвлэлдүүлсэн улс л даа.
Харууд яаж ч тийчигнээд цагаануудаа барахгүээ, одоо болж бгаа зүйл бол Трампын эсрэг харуудыг золионд гаргаж бгаа гэж бодож бна