АНУ-д намхан иргэдийг 10-15 см өндөр болгох мэс засал хийжээ

АНУ-д Энэтхэг гаралтай мэс засалч Кевин Дебипаршад ихээхэн алдаршжээ. Тэрээр 75 мянган доллароор намхан хүмүүсийн хөлийн ясыг хугалж, тусгай яс өсгөгч, идэвхжүүлэгч суулган 10-15 см өндөр болгож өгч байна.

Тодруулбал, эхлээд үйлчлүүлэгчийн өвдөг таазанд мэс засал хийж ясыг нь хугалаад голд нь идэвхжүүлэгчээ суулгаж хаддаг байна. Үүний дараа алсын зайн удирдлагаар идэвхжүүлдэг агаад ясны ургалтыг тухайн хүний биеийн байдал, онцлогт тааруулан хянаж өсгөдөг аж. Гэвч хурдан өсөхгүй, өдөрт 1 мм-ээр өснө. Ийнхүү эмчилгээний явцад үйлчлүүлэгчийн өндөр 10-15 см-ээр нэмэгддэг. Ээ маш их өвдөлт өгдөг байна.

Зураг дээрх Ирвин Родригес гэх эр 165 см өндөртэйгөөсөө болоод байнга гадуурхагддаг байсан бөгөөд мэс засал хийлгэн 178 см өндөр болсон байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: nypost.com/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ эмчын ажилдаг эмнэлэг гэх мэт мэдээлэл байдаг бол хува�##�цаач ????