Нийгмийн
Бусдын гар утсыг дээрэмдээд зугтсан этгээдийг баривчилжээ

2020.06.15-16-нд шилжих шөнө СБД-ийн 5 дугаар хороо “Нарантуул” зочид буудлын орчим дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад иргэн 39 настай, эрэгтэй “Д”-г явж байхад нь үл таних 18 настай эрэгтэй “С” Самсунг А-10 маркийн гар утсыг нь булааж зугатсныг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч У.Баярсайхан, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Даваасүрэн нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.