
Оскарын 93 дахь удаагийн наадмын ёслолыг хойшлууллаа. Ингэснээр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд хийхээр болов. Энэ нь анх товлосон хугацаанаасаа найман долоо хоногийн дараа эхэлнэ гэсэн үг. Коронавирусийн халдвар Оскарыг хойшлуулах гол шалтгаан болсон гэнэ.
Үүний сацуу Академийн Удирдах зөвлөл хуралдан киноны сонгон шалгаруулалтын цонхыг 2021 оны хоёрдугаар сарын 28 хүртэл сунгажээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.