Нийгмийн

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26 /2020.06.17/ ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.52-20.54
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 6 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 26, Гоё хүүхэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button