Нийгмийн

14 настай охиныг хүчирхийлж, бие давхар болгожээ

Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг ихээхэн гарч, иргэдийг айдаст автуулах боллоо. Ялангуяа хичээл сургууль амарсантай холбоотойгоор бага насны хүүхдүүд ахуйн хүрээний осолд ихээр өртөж буй нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ илүү их анхаарал хандуулах цаг ирснийг санагдуулна.

Зөвхөн бага насны гэлтгүй өсвөр насны хүүхдүүд ч мөн бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртөж буй нь харамсалтай. Тэгвэл Дорнод аймагт насанд хүрээгүй өсвөр насны охиныг хүчирхийлж, бие давхар болгосон цочирдом хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Хөлөнбуйр сумын харьяат 23 настай иргэн нь 14 настай охиныг хүчирхийлсэн байна. Хохирогч өдгөө зургаан сартай ураг тээж буй аж. Хэргийг өдгөө аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин Зочин
Зочин Зочин
6 сар 18, 2020 21:29

Тархины тура�##�тай өчүүхэн бодолтой ноход гаргасан хуулийг чинь мөрдөж байна эрхэм гишүүн Нямбаатараа энэ хуулиа засч з�##�руулаач ээ охид минь хэцүүдлээ ????

Холбоотой мэдээ

Back to top button