ДЭЛХИЙ

Энэтхэг-Хятадын хил дээрх мөргөлдөөний үеэр гурван алба хаагч амь үрэгджээ

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүс нутаг Кашмирийн Ладакт маргаан зөрчил хурцдаж, талууд цэргийн хүчээ бөөгнөрүүлээд байна. Өчигдөр /2020.06.16/ тус бүсэд мөргөлдөөн гарч Энэтхэгийн цэргийн гурван алба хаагч амь үрэгдсэн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Хятадын талаас Энэтхэгийн цэргүүд хил давж, цэргүүд рүү нь довтолсон гэж буруутгасан байна. Энэ нь 1962 онд болсон богино хугацааны дайнаас хойш хүний амь хохирсон анхны тохиолдол болж байна. Энэтхэг улс өөрийнх нь газар нутгийн 38.000 км.кв хэсгийг булаан эзэлсэн гэж хөрш Хятадыг буруутгадаг. Сүүлийн 30 гаруй жил талууд олон удаа хэлэлцээ хийсэн ч маргаанаа шийдвэрлэж чадаагүй байгаа юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button