Нийгмийн

Хоёр настай хүүхэд муу усны нүхэнд унаж нас баржээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу зургадугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд Ховд аймагт хоёр настай хүүхэд муу усны нүх рүү унаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, гэрийнхээ гадаа тоглож байсан хүү алга болсноор талийгаачийн эмээ нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар хүүг хайх явцад муу усны нүхэнд унаж, нас барсан болох нь тогтоогдсон аж. Хүү нас барах үедээ эмээтэйгээ хамт байсан бөгөөд хэсэг сэрэмж алдах зуур хүүхэд муу усны нүх рүү унаж нас барсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих сонор сэрэмжээ сайжруулах, ганцааранг нь гэрээс гаргаж, тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button