НИЙГЭМ

Явган зорчигч руу ус цацсан жолоочийг 100.000 төгрөгөөр торгоно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч нар бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах, цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой.

Үүнийг биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 22, 2020 16:30

100 мянгаар торгоод, 100 мянгыг хохирогчид өгөх хэрэгтэй . Хувцас хунараа цэвэрлүүлэх хэрэгтэй биз дээ

Душанк
Душанк
6 сар 22, 2020 16:41

Ер нь ус тогтохгүй замтай болох хэрэгтэй ш дээ, юм л болбол торгоно шийтгэнэ гээд л байх юмдаа жолооч нар зам ашигл�##�тын төлбөр гээд овоо хөөрхөн төлбөр төлөөд л байдаг, санаатай хүн рүү ус цацах нь тун ховор л байх .,,

Зочин
Зочин
6 сар 24, 2020 01:41

tegeed yaj gomdol gargah yum be

Холбоотой мэдээ

Back to top button