УЛС ТӨР

СОНГУУЛЬ: Санал хураалт дуустал АУДИО, ДҮРС, БИЧЛЭГ нийтлэхийг хориглоно

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2020.06.22/ 00.00 цагт албан ёсоор дууссан.

Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд болно. Сонгуульд 14 нам, эвслийн төлөөлөл болон 121 бие даагч нийт 639 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд буй.

Энэ удаагийн сонгууль маш онцлогтой болно. Учир нь цар тахлын үе учраас хөл хориог тодорхой хэмжээнд мөрдөх шаардлагатай. Сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш дараах зүйлсийг хуулиар хориглосныг хүргэж байна.

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ДУУССАНЫГ ҮЛ ХАРГАЛЗАН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛБАЛ ГУРВАН САР ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА-

39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

39.6.Энэ хуулийн 39.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

-САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ДУУСТАЛ ЯРИЛЦЛАГА ӨГӨХ, НЭВТРҮҮЛЭГТ ОРОХ, ДУУ ДҮРС, БИЧЛЭГ ЯРИЛЦЛАГА НЭВТРҮҮЛЭГ НИЙТЛЭХИЙГ ХОРИГЛОНО-

48.8.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

48.9.Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

•70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
•70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
•70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
•70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button