НИЙГЭМ
“Одоогоор хар машины дүн хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй”

Өнөөдөр /2020.06.25/ СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуулийн баталгаат нэгдсэн дүн мэдээг хүргэнэ. Өчигдөр санал хураалт орон даяар 07.00-22.00 цаг хүртэл явагдаж, тухайн шөнөдөө урьдчилсан дүн мэдээ гарсан билээ.
Харин 849 хэсгийн хороодод гар тооллого буюу хяналтын тооллого хийж, хар машины дүнтэй тулгана гэдгийг албаны хүмүүс онцолж байв. Тооллого одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хар машины дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй байгаа гэв.
Яг одоогийн байдлаар Баянгол дүүргийн хэсгийн хороодод хяналтын тооллогыг хийж буй аж. Уг үйл ажиллагаа ямар нэг маргаангүй эцэслэн дууссаны дараа албан ёсны нэгдсэн дүн мэдээг танилцуулах боломжтой болох юм.
Г.САНЧИРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.