ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Дахин ТАВАН хүн эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургадугаар сарын 26-нд нийт 172 хүн шинжилгээ хийхэд бүгдэд халдвар илрээгүй. ОХУ-аас ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад нийт 219 тохиолдол бүртгэгдсэнээс 175 хүнийг эмчилж, эдгээжээ. ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаагийн 35 нь хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтын дор байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button