УЛС ТӨР
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн ӨНӨӨДӨР тодорно
Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр /2020.07.01/ 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. Бага хурлаар МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгох юм.
Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох бололтой.
Эрх баригч нам МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улируулах нь тодорхой байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.