УЛС ТӨР
ЧУУЛГАН: Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргаар баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжиж баталлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:
- 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
- 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
- 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
- 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
- 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
- 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
- 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулж, гишүүд дэмжсэнээр баталлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
- 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
- 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр
- 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр
- 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
- 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
- 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
- 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.