НИЙГЭМ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн таван нислэгээр гаднын орноос иргэдээ авчирна.
Хуваарийн дагуу өнөөдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах ёстой. Тус үүргийн дөнгөж сая Буян-Ухаан нисэх онгоцны буудалд газардлаа.
МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм.
Үүргийн онгоцоор ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.