УЛС ТӨР

ТОЙМ: У.Хүрэлсүх Засаг толгойлж, сайдын марафон эхлэв

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн гол тогоо жинхэнэ буцалж өнгөрлөө. Шинэхэн гишүүд тангарагаа өргөж, Анхдугаар чуулганаа хуралдуулж, 31 дэх Ерөнхий сайдаа тодруулж, УИХ-ын дарга, байнгын хороодын бүрэлдэхүүнээ баталсан долоо хоног өнгөрөв.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЛААГ У.ХҮРЭЛСҮХ АВЛАА-

гишүүд тангаргаа өргөсний дараагаа УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдыг тодруулсан юм.  Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх улиран томилогдов.

У.Хүрэлсүхийн хувьд улиран томилогдсон хоёр дахь Ерөнхий сайд төдийгүй Үндсэн хуулиар онцгой эрх мэдэлтэй болсон анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд МАН-ын зуун жилийн ой түүний засгийн үед тохиож байна.

Нөгөө талаар унаж доройтсон хүнд хэцүү эдийн засгийг тэр өөрөө өөрөөсөө хүлээн авч байна. Түүний засгийн газарт эдийн засгийх эсрэг ухаалаг, зөв ажиллах үе ирээд байна.

-УИХ-ЫН ДАРГААР Г.ЗАНДАНШАТАР УЛИРАВ-

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн билээ.

Эрх баригч МАН Г.Занданшатарыг УИХ-ын даргад улираан томилох санал гаргасан. Улмаар тус саналыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Г. Занданшатар УИХ-ын даргаар томилогдсон юм.

-САЙДЫН МАРАФОН ЭХЭЛЖ, ӨВГӨД ХӨГШИДГҮЙ НЭРЭЭ СОЙВ-

Засгийн газрын тэргүүнээ сонгосны дараа сайдын суудлын төлөөх марафон ид эхэлж, УИХ-ын гишүүд дотроо жинхэнэ “бужигнаж” байна. ҮХНӨ-өөр УИХ 76 гишүүнээс дөрвийг нь л сайд болгох квот тогтоогоод өгчихсөн.

Энэ дөрвөн сайдын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөнд зарим өвгөчүүл гандан буурахгүй нэрээ дэвшүүлж явна. Анх удаа сонгогдсон шинэковудаа ах, эгч нар нь тоглоомоос гаргаж буй дүр зурагтай. Хурлын үеэр У.Хүрэлсүх “сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг л авч үлдэнэ.

Харин Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгч ҮГҮЙ гэдэг үгийг хэлж, хүндхэн байдалд оруулж буй. Харин Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нарын өвгөчүүл сайдын суудал “сонирхохгүй” гэдгээ илэрхийлээд авчээ.

Сайдад горилогч ахмад улс төрчид нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Н.Ганбямба нар аж.

Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдад

Д.Хаянхярваа Зам Тээврийн Хөгжлийн сайдад юм уу Шадар сайдад

Ч.Улаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад,

Ө.Энхтүвшин Боловсрол, шинжлэх ухааны сайдад юм уу, Шадар сайдад

Д.Тэрбишдагва Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдад юм уу Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад

Д.Оюунхорол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  юм уу, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад,

тус тус санаархаж байгаагаа МАН-ын удирдлагуудад илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба нар ч сайд болох санаархал өвөртөлж яваа юм.

-ТАНГАРАГАА ӨРГӨСӨН 75 ГИШҮҮН ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ ХИЙВ-

УИХ-д шинээр сонгогдсон 76 гишүүний 75 нь тангарагаа өргөж, анхдугаар чуулганаа хийв. Дараа нь гишүүдийн танилцах үдэшлэг /2020.07.03/ орой болсон юм.

Уг үйл ажиллагаа нь уламжлал болгон зохиогдож ирээгүй бөгөөд энэ жилийн сонгуулиар сонгогдсон гишүүдийн дунд л болсон нь энэ юм.  

-ХОРИХ АНГИАС ГИШҮҮН БОЛЖ, ТАНГАРАГАА ӨРГӨЖ ЧАДААГҮЙ Ж.ЭРДЭНЭБАТЫГ МАРГААШ ЯЛЛАНА-

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдээ тангаргаа өргөөгүй гишүүн бол Ж.Эрдэнэбат. Тэрбээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд хорих ангиас нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 2,3 -ны өдрүүдэд боллоо.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг ирэх Даваа гаригт /2020.07.06/ 09.00 цагт товлосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ядаж л с�##�бараа мэддэг 3хан л хүн байна даа
ЗТЯ - Цэнгэл
ЭМЯ - Чинбүрэн
УУХҮЯ - Содбаатар
Бусад өвгөнүүдээ шинэ з�##�уу боловсон хүчнээр сольвол таарна!

Сонсогч
Сонсогч
Reply to  Иргэн

юун цэнгэл Түмний шившиг

монгол баавар
монгол баавар

хуучин сайдууд дэмий л болов уу. шинэ туршлагатай хүмүүс тавих хэрэгтэй

zochin1
zochin1

Y.SODBAATAR BOL ULS TURIIN TURSHLAGATAI, HARIUTSSAN TOIROG, ALBANDAA HIISEN BVTEESEN AJLUUDTAI HVN YM. UDIRDAH ALBAND ZAN HARAHTER, MEDLEG TURSHLAGA NI HANGALTTAI HVRCH CHADNA. SAIDAD BOL ASUUDALGVI GARCH IRNE SHVV.

Зочин
Зочин

Боловсролын сайдад л боловсролтой, шударга, сайн шинэ зүйлсийг хүлээн зөвшөөрдөг хүн тавиарай даа. МАН боловсролын засаглаж чадахгүй байгаа шүү.

Dear
Dear

Сайдад Я.Содбаатар бол я�##�тчгүй байх ёстой хүн гэж бодож байна. Ард түмэн эх орондоо хэрэгтэй хүн шүү. Их ажил хийнэ дээ. Содбаатарыг сайд болгоё.

Наран
Наран

Улирч ажиллаж байгаа болон томилогдсон сайдуудаас бол Содбаатар болон Занданшатар нар хийх ажлаа мэддэг хийж бүтээсэн түүхтэй хүмүүс �##�сын зорилтод ч тэд бүтчихгүй гэдэгт итгэлтэй байна

зочин
зочин

уяач өвгөн бас л сайдад нэрээ хавчуулчихсан явж бна

Болор цом
Болор цом

Unuugiin hugjij bui niigemd zalu turshlagatai bolovson huchineer ZG-iig burduuleh heregtei sh de. Uunii neg ni Sodbaatariig bol zaaval bh ystoi gej bodoj bna. Tuun shig medlegtei, ajlin turshlaga arvintai hun turiin joloog atgaltsah ni zuv

zuv hun
zuv hun

Засгийн газрын бүрэлдэхүүнээ хамгийн туршлагатай гэсэн хүмүүсээсээ сонгоосой гэж хүсэж байна. Энэ 4 яамнаас гадна Зам тээврийн хөгжлийн яаманд Содбаатар яг тохирох хүн шиг ээ

ган үзэгтэн
ган үзэгтэн

Энэ сайдын нэр дундаас нэг л хүнийг хайж байлаа тэр хүн бол Содбаатар. Энэ хүн бол яах аргагүй сайд болох ёстой хүний нэг. Түүний тэр эрдэм мэдлэг, арвин туршлагыг ашиглаад улс орон маань хөгжилөө урагшлуулах хэрэгтэй ш дээ.

ЗӨВ сонголтоо хийгээрээ,ЁС-аа!
ЗӨВ сонголтоо хийгээрээ,ЁС-аа!

Юны-яасны чинь нямкаа:энэ зөнөгийг ЗӨГЛҮҮЛЖ Ч болохгүй!хаянаа-улаан(ноолуур-нөөц махын БУДЛИУУЛАГЧ) тэрбишдагва(ОДОО болоо:Оюү Толгой ш�##�г�##�тыг ЗАМХРУУЛАГЧ!) оюүнхорол(дура шонхрын НАЙМАЧИН)
Мэдлэгтэй чад�##�тай ЗАЛУУСЫГ ЗГ томилоорой,ЁС-аа!

Зочин
Зочин

Хүрэлсүхээ хэвтээрэй. Дададдадддададаада

Зочин
Зочин

ӨВГӨЧҮҮД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАА

Иргэн
Иргэн

Зам тээврийн сайдад одоогийн дэд сайд л.Х�##�тар нь өлхөн хийчих чадвартай хүн.даанч шударга зарчимч болохоор мафууд үхтлээ айх байх.

Зочин
Зочин

Eruul mendiin saidad Sarangerel ulirahad bolno yamarch mergejiliin hunees iluu hiisen Chinburen emch said bolbol elegnii hund uvchtei humuus yah bolj bn nert emchee hairlah heregtei.

Зочин
Зочин

Zam teevriin saidad shudarga hun ochih baihaa Sodbaatar ugui bailguidee

ган үзэгтэн
ган үзэгтэн
Reply to  Зочин

Ууг нь Содбаатар шиг с�##�бараа сайн мэддэг, олон томоохон ажил санаачлан хийсэн, туршлагатай улс төрч байв�##� зүгээр сэн ЗТХ-ийн сайдад

Зочин
Зочин

Hurelsuh said shudarga hun yamar hunee tavihaa sain medej baigaa ta nar umnuus ni saidii ni tomiloh shahaad yamar buduuleg buduuleg yum bichij hun doromjildog yum ve baga stresst

Зочин
Зочин

О хорол илүү байна

Иргэн
Иргэн

хорчингууд гарна харж байгаарай. Ярихаас цаашгүй хулхи гардаа

Холбоотой мэдээ

Back to top button