ЭДИЙН ЗАСАГ

Долдугаар сарын 08-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

Иргэн та 2020 оны хоёрдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 08-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгох ажээ. Үүнд: 

  1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24.00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. 

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button