УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ: Соёлын яамыг шинээр байгуулж, чиг үүргийн ЗУРГААН яамтай байна

НЭМЭЛТ: 16.00 ЦАГТ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яг одоо УИХ-д өргөн барих гэж байна. Урьдчилсан мэдээллээр У.Хүрэлсүхийн Засгийн газар хуучин бүрэлдэхүүнээ хадгалж, Соёлын яамыг нэмнэ гэх мэдээлэл байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

-ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА-

Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, танхимаа өөрөө бүрдүүлнэ.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байна. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулганаар хэлэлцэж аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
7 сар 6, 2020 16:31

Soyolin yam gj baidag baisan shu...Mongolin tuuhend 2 l said ajilj baisan...S. Luvsanvandan & Ts. Oyungerel 2 saidtai baisan. Soyolin yam bol mash chuhal shu! Sain hun taviarai Khurelsukhe!!!

зочин
зочин
7 сар 6, 2020 22:44

Монгол ёс мэндлэх хүндлэх, зөв үг хэллэг �##�дагдаж байгаа энэ үeд аймаар, аймшигтай гэх зэрэг үгийг зөв хэрэглүүлэх т�##�аар анхаарч ажиллахгүй бол үндэсний аюул нүүрлэж байна. Монгол ёс соёлоо аврахад Соёлын яам хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button