НИЙГЭМ
Уулын замд мотоцикл онхолдож, 33 настай эмэгтэй нас баржээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдаж 14 хүн бэртжээ. Авто ослоор амь насаа алдсан гурван хүний хоёр нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, долдугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 00:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг уулын замд Kawasaki Ninja маркийн мотоцикл онхолдож, 33 настай, эмэгтэй амь насаа алдсан байна. Ослын улмаас 24 настай эрэгтэй гэмтжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тун харамс�##�тай байна. Хятадын хог болсон мотоцикл оруулахаа болих хэрэгтэй.