Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдөр /2019.07.17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа Засгийн газрын тэргүүн Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан аж. Ажлын дэд хэсэг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой хэмээн үзлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. Ажлын дэд хэсгийн гишүүд төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасныг ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцээд Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй хэмээн үзлээ.
Мөн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар ажлын дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналтай байлаа.
Ингээд ажлын дэд хэсгийн санал, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hello, tender thanks you in regard to word! I repost in Facebook
Hello, recognition you in spite of word! generic viagra india 100mg http://viapwronline.com I repost in Facebook.
side effects of viagra
Hello, awareness you http://cialisxtl.com in spite of facts! low cost cialis
how does viagra work
Cialis 30ml liquid cialis side effects for cialis
Cialis cheapest cialis cialis ingredient
Cialis how much does cialis cost at walmart cialis generic
Cialis daily use cialis cost is cialis generic available
cialis pills cut half buy levitra 10mg safe place to buy generic cialis
buy generic cialis online usa order cialis online uk cialis for sale australia
buy generic levitra online cheap cialis for sale buy levitra viagra
where to buy generic levitra generic viagra cheap shipping where to buy cheap viagra online