УЛС ТӨР
ЧУУЛГАН: Байнгын хороодын тоог нэмж, 11 болголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой боллоо.
УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгох юм. Үүний дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.