Нийгмийн
Н.Энхбаярын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэнэ
Улсын дээд шүүх Н.Энхбаярын гомдлыг энэ сарын 22-нд хэлэлцэнэ.
Сануулахад, Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон билээ.
Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.
Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд хандсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.