НИЙГЭМ

Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэхээр завджээ

Улсын их баяр наадмын өмнө Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын батлагдсан тохиолдлууд илэрсэн. Үүгээр ард иргэдэд тарваганы мах идэхээс татгалзах, үхсэн тарваганаас холуур байх зэрэг сэрэмжлүүлгийг албаны хүмүүс хүргэсээр буй.

Тэгвэл долдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэхээр завдсаныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал тухайн өдрийн 06.50 цагт Эмээлтийн хяналтын цэгээр иргэн Х тээврийн хэрэгсэлдээ гурван ширхэг нойтон тарваганы тулам агуулж, нэвтрэхийг завджээ. Тулмыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button