НИЙГЭМ
АХБ-наас дахин 1.5 сая долларын тусламж үзүүлнэ

Өчигдөр /2020.07.28/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АХБ (Азийн хөгжлийн банк)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийснийг бид мэдээлсэн.
Өмнө нь шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-аас 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан. Тэгвэл үргэлжлүүлж, дахин 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас гаргаж олгохоор болсныг тус уулзалтын үеэр мэдэгджээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.