НИЙГЭМ
Ам.доллар 2843.9, евро 3329.8 төгрөгийн ханштай байна
Монгол банкнаас мэдээлсэн валютын ханшийг долдугаар сарын 28-ны байдлаар танилцуулж байна.
Үүгээр ам.долларын ханш 2019 оны есдүгээр сараас хойш тогтмол өссөөр 2,843.93 төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрөгч хугацаан дах хамгийн өндөр дүнд тооцогдох юм.
Харин еврогийн ханш мөн үеэс хойш тасралтгүй өссөөр 3329.82 төгрөг болжээ. Еврогийн хувьд ам.доллартай харьцуулахад сүүлийн хоёр өдрийн дотор 50 орчим төгрөгөөр өсөөд буйгаараа онцлог байна.
Цаашлаад юань 406.20, рубль 39.71, вон 2.38 төгрөгийн тус тус ханштай байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.