“Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгана”

Өнөөдөр /2020.07.28/ УОК 14.00 цагаас хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Ийн шийдвэр танилцуулах мэдээлэл хийсэн бөгөөд мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дараах зүйлийг ярилцаа:
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг бид юун түрүүнд хэлэлцсэн.
Үүндээ гадаад дотоод шалтгааныг бодолцсон, ДЭМБ-ын мэдээллийг харгалзсан. Өнөөдөр дэлхийн 35 улс онц байдал зарласан, 22 улс хөл хорио тогтоосон. 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаасан. БНХАУ-д 160-180 тохиолдол хоногт нэмэгдэж, нийт 87 мянга 265 болоод байна. Мөн шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдэж байна.
Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 289 тохиолдол бүртгэгдсэн. 73.8 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Эдгээр нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Мөн долдугаар сарын 13-нд халдвар дотооддоо тархах эрсдэл өндөр байна гэдэг эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Иймд сунгах нь зүйтэй гэдэг зарчмын шийдэлд хүрсэн. Ингээд наймдугаар сарын 31-нээр дуусгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо” гэлээ.
Г.САНСАРМАА
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.