А.Ариунзаяа: Насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг 4 халамжийн мөнгөө дансаар авдаг боллоо

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хууль хэрэгжиж эхэллээ. 1.5 сая иргэн зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг. Эдгээр иргэдэд халамжийн үйлчилгээг сум, аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүргэдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд ХНХ салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн. Одоогийн хуулиар 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг бол үүнээс дөрвийг нь цахимаар авах боломжийг бүрдүүлэн Ekhalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн ТҮЦ машинаар авч болно. Заавал өөрийн биеэр очиж халамжийн мөнгөө авах, өргөдөл гаргах зэрэг хүндрэлүүдийг арилгаж цахимаар өргөдлөө гаргаж, дансаар мөнгөө авах болж байна”.
Дараах халамж, тэтгэмжийг мөнгөө дансаар шууд авдаг болж байна.
- Насны хишиг
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Ихэр хүүхдийн тэтгэмж
- Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж
- Одонтой ээж
зэрэг үйлчилгээнүүд эхний ээлжинд цахим системд бүргэгдсэн. Та заавал өөрийн биеэр хороо дүүрэг дээр очихгүйгээр цахимаар бүртгүүлж, өөрийнхөө хүссэн дансанд төрийн халамжийн мөнгөө авах боломж бүрдэж байна. Энэ нь үйлчилгээнүүд өнөөдрөөс эхэлнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.