УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Зээлийн хүүг бууруулах стратеги” буюу МОНГОЛБАНК болон МАН-ын “МОЛИГО”

2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Ийм стратегийг анх удаа өргөн барьж байгаа юм биш. Өмнө нь 2011, 2014, 2016, 2018 онуудад буюу дөрвөн удаа зээлийн хүүг бууруулах статеги баталж байсан бол энэ удаа тав дахиа батлах гэж байгаа нь энэ.

Тэгвэл энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги” өмнөхүүд шигээ замхрах уу, үнэхээр зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээ болж чадах уу?

Эл асуултад хариулт хайж үзье.

-ӨМНӨТГӨЛИЙН ОРОНД: ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААНЫ НЭГ ХАДГАЛАМЖИЙН ӨНДӨР ХҮҮ”

Зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь “Хадгаламжийн хүү хэт өндөр” байгаатай холбоотой. Энэ нь томоохон хадгаламж эзэмшигчдээ алдахгүйн төлөө алалцаж буй арилжааны банкуудын хүүгийн өрсөлдөөн юм. Нэгэнт л өндөр хүүтэй хадгаламж татсан тул өөрийн зардал, ашгаа нэмж, өндөр хүүтэй зээл олгохоос өөр аргагүй болдог.

Ингээд их мөнгө хадгалуулсан баячууд нь хадгаламжаасаа өндөр хүү авч суусаар, харин хадгаламжгүй жирийн иргэд өндөр хүүтэй зээл авч шулуулсаар. Эцэстээ зээлээ төлж чадахгүйгээс чанаргүй зээл өсдөг. Энэхүү гажиг тогтолцоогоо засч чадахгүй өдий хүрч ирэв.

-НЭГДҮГЭЭРТ: АМЬДРАЛД БАЙХГҮЙ АГААРЫН ТОО БУЮУ ЖИЛИЙН 16, САРЫН 1.3 ГЭДЭГ ТООГ МОНГОЛБАНК, МАН ХААНААС ГАРГАЖ ИРЭВ-

Монголбанк болон “Зээлийн хүүг бууруулах стратеги” боловсруулсан МАН-ын гишүүд “2016-2020 оны хооронд 20% байсан зээлийн хүүг 4%-иар буулгаад дунджаар жилийн 16%, сарын 1.3% хүргэлээ” гэв.

Одоо 16%-ийн хүүгээ жилд 1 хувиар буулгасаар 2023 оны эцэст 12%-д хүргэх юм гэнэ. Ингээд зээлийн хүү сарын 1%-д хүрнэ. Үүнийгээ тэд зээлийн хүүг бууруулах стратеги гэж нэрлээд байгаа.

Иргэд өнөөдөр үнэхээр жилийн 16%, сарын 1.3%-ийн хүүтэй зээл авч байгаа юу, Монголбанкныхан болоод МАН-ынхан энэ тоог хаанаас хэрхэн гаргаж ирэв? гэдэг асуулт анхаарал татав.

Үүний тулд эхлээд бид дийлэнх иргэдийн буюу массын авдаг ЦАЛИНГИЙН, ТЭТГЭВРИЙН, МАЛЧНЫ гэсэн зээлүүдийг банкууд хэдэн хувьтайгаар олгож байгааг вэб хуудсуудаас нь сонирхож үзлээ.

  • Бизнесийн зээл 20.4%
  • Автомашины зээл 20.4%
  • Орон сууцны зээл 18.6%
  • Хэрэглээний зээл 24.0%
  • Цалингийн зээл 20.4%
  • Малчны зээл 21.6%
  • Тэтгэврийн зээл 15.6%

Дээрхээс харахад тэтгэврийн зээлээс өөр жилийн 16% сарын 1.3%-тай зээл банкуудад алга. Тэтгэврийн зээлээс бусад нь 20% ба түүнээс дээш хэвээр байна.

Тэгвэл зээлийн хүүг бууруулах стратегичид 16 гэдэг тоог хаанаас гаргаж ирэв.

-ХОЁРДУГААРТ: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ҮНЭХЭЭР БУУРУУЛАХЫГ ЗОРЬСОН БОЛ ХУГАЦААГҮЙ БИШ ХУГАЦААТАЙ ХАЛГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭР ОРОЛДОХ ЁСТОЙ БАЙВ-

Зээлийн хүүг бууруулах стратегийн 1.7.д Харилцах данс, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй, хүү түүнтэй төстэй бусад төлбөр төлөхгүй байх агуулгаар холбогдох хууль тогтоомжийн өөрчлөх гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгох гэнэ.

Ингэснээр иргэд хугацаагүй хадгаламжаа татаж эхэлснээр банк хэцүүднэ гэж ойлгох хүмүүс бий. Гэвч тийм биш.

Банкуудад 15 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 3 их наяд нь л хугацаагүй хадгаламж.

Зээлийн хүүг өндөр байлгаж, мөнгө хүүлэлт явуулаад байгаа шалтгаан нь хугацаатай хадгаламж. Тэгэхээр үнэхээр зээлийн хүүг бууруулъя гэж зорьсон бол энэхүү статегид хугацаатай хадгаламжийн хүүний талаар яагаад нэг ч өгүүлбэр дурдсангүй вэ, эрх баригчид.

1.5 тэрбумаас дээш хадгаламжтай найман гишүүн байгаа. Тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн хүүгийн орлого гэж сар бүр 200 сая төгрөгийн ашиг хүртээд сууж байдаг.

Тэд хадгаламжийн хүүгээр ингэж эдийн засгаа хүүлдэг хирнээ татвар төлдөггүй.

2017 онд ОУВС-гаас хадгаламжид татвар тавь гэдэг хатуу шаардлага тавьсан. Энэ дагуу манайх арайхийж хадгаламжид 10 хувийн татвар тавьснаар 18-20 хувьтай байсан хадгаламжийн хүү 12 болж буурсан. Энэ татвараа 30-45 хувь хүртэл шатлалтайгаар нэмбэл хадгаламжийн хүү бүр 5-6 хувь хүртэл буурах боломжтой гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.

-ГУРАВДУГААРТ: “ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ СТРАТЕГИ” НЭРИЙН ДОР ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ТӨРД ШАХАХ ГЭЖ БАЙНА-

Мөн энэхүү зээлийн хүү бууруулах стратегид нэгэн учир битүүлэг заалт оруулж ирсэн нь. 2.13.

Тус заалтад Банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж тусгажээ.

Актив гэдэг нь хөрөнгө гэсэн үг. Хөрөнгийн удирдлага гэж орчуулж болох юм. Тэгэхээр ийм компани хөрөнгө оруулалтын сан шиг тодорхой мөнгө удирдаж ажиллана гэвэл эндүүрэл болно. Энэ компанийн үйл ажиллагаа арилжааны банкуудаас хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг нь худалдаж авах, цаашлаад хариуцагчаар нь зээлийг төлүүлэхэд чиглэнэ. Мэдээж өрийг барьцаатай нь худалдаж авах юм. Банкууд зээлээ төлөөгүй харилцагчийн барьцаа хөрөнгийг дур мэдэн худалдах эрхгүй. Энэ бол зөвхөн шүүхээс зөвшөөрсөн тохиолдолд хийж болох үйлдэл. Иймээс банк, харилцагч хоёр цаад тал нь гурван жил үргэлжлэх маргаан шүүхээр өрнүүлдэг. Актив удирдлагын компани байгуулснаар банкууд чанаргүй зээлээ үүнд худалдаад, харилцагчтай маргалдах шаардлагагүй болно. Харин хамаг эрсдэлийг актив удирдлагын компани үүрнэ гэсэн үг. Энгийнээр зүйрлэвэл, өр барагдуулах алба шиг ажиллах учиртай. Энэ заалт нь банкууд бүх муу зээлээ төрд шахах гэж байна гэсэн хардлага дагуулж байна.

-ТӨГСГӨЛИЙН ОРОНД: “ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ”-ААР ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ-

НЭГДҮГЭЭРТ, банкууд иргэдэд жилийн 16%, сарын 1,3%-ийн хүүтэй зээл олгож байгаа гэдэг нь өрөөсгөл гэдгийг банкуудын олгож байгаа зээлийн хүү буюу веб сайтаас нь харлаа. Бодит амьдралд нийцэхгүй хэт агаарын тоо.

ХОЁРДУГААРТ: Хугацаатай хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтоох, татвар нэмэх асуудал огт хөндөөгүй байгаа нь зээлийн хүү бууруулах дургүй байгааг харуулж байна.

ГУРАВДУГААРТ: Чанаргүй зээлээ төрд шахах учир битүүлэг заалт оруулж ирсэн нь анхаарал татаж байна.

Эдгээр дүгнэлтүүдээс зээлийн хүүг бууруулах стратегиар зээлийн хүү буурах эсэх нь өөрөө эргэлзээ дагуулж орхиж буй юм.

Угтаа бол зээлийн хүү бага байх нь банканд ч ашигтай. Учир нь банкны эрсдэл буурч, муу болон чанаргүй зээл багасна. Хадгаламж эзэмшигчдийнхээ л мөнгийг зээлдүүлдэг банкны салбарын зээлийн эргэн төлөлт сайн байснаар хадгаламж эзэмшигчдэд мөнгөө илүү найдвартай өгч чадна. Мөн бизнес тэлж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн тоо, хөрөнгө нэмэгдэнэ. Хүү өндөр байх нь хамгийн түрүүнд иргэд, зээлдэгчдэд дарамт болдог. Тэгэхээр аль аль талынх нь ашиг сонирхол зээлийн хүүг бууруулах цэг дээр нийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen selengee
Irgen selengee
8 сар 27, 2020 09:24

MAN d yamar olon hvmvvs namuud ataarhaj bga ym be ta nar ucheechee ene hvmvvsiinhee ajiliig taiwan hiilgej vz odoo bolichooch baas chin sawiraad yalj chadaagvi bolohoor ataarhaad bga ymu MOLiGO gedeg vgiig t9 ba nambariin enhbayar heldeg

Зочинd
Зочинd
9 сар 1, 2020 11:38
Reply to  Irgen selengee

xadgalamjiin xuu ondor baigaa ni inflation, soliltsoonii xanshnii nolootei, inflation ii talaar uo ch duugaraxgui baij xadgalamjiin xuu buuruulna gej uo baix bileedee. xorongiin zax baixgui uom chini bankind uneer ni xadgaluulaxaas oor yax uom? ersdelgui bailgax uudnees dollar bolgood gadagsh xadgaluulax uu?

Зочин
Зочин
8 сар 27, 2020 09:43
Reply to  Irgen selengee

Энэ атаарх�##� биш бодит байд�##� гэдгийг чам шиг доодохоосоо тэнэг ойлгохгүй л лээ

Хариулт
Хариулт
9 сар 1, 2020 11:04
Reply to  Зочин

Монголчуудыг молигодсоор 100 жил дороо дэвхцлээ.

Altantsetseg
Altantsetseg
8 сар 27, 2020 09:27

MA N olon namuud ataarhaj bna tegeed gvtgej bichsen bna n.enhbayar zohion bguuljee

Olon niit
Olon niit
8 сар 27, 2020 09:34
Reply to  Altantsetseg

Yana daa ene hvmvvsiingee ajiliig taiean hiilgee songuulid yalagdsan geed ingej bolohgvi shv n enhbayaraa ene za ga achaanii hvndiig vvrch bga ard tvmnii songoltiig hvndel chinii ner hvnd chin shalnii alchuur shig bolson bna chinii tsag ve

Зочинзочин
Зочинзочин
8 сар 27, 2020 09:34

Бүтэхгүй, хуурж цаг хожсон , дүр эсгэсэн, орон нутгийн сонгууль угтсан сонгуулийн стратегиэ бат�##�сан тогтоол,Анхнаасаа л 19-20 хувьтай бгаа зээлийг 16 болгочихсон юм яриад, мордохын худ�##�, байсан юм.Ард түмнийг юу ч мэдэхгүй , цагаан цаас

Элдэв Очир
Элдэв Очир
8 сар 27, 2020 13:27

Энэ чинь харин овоо үнэн юм бичиж.

Зочин
Зочин
8 сар 27, 2020 17:15

terbum togrogiin xadgalamjtai xun yaj sard 200 sayiin xuunii orlogo xurtex ve? Iim yum yrij suudag xunii niitleliig unshij suux n bas xaashaa ch yum

Зоzassчин
Зоzassчин
8 сар 27, 2020 19:21

Hadgalamjiinhaa huugiin orlogoos 10% tatvar tulluu uur yahiin s#aakaa? Hezee hadgalamjiin huu 18-20% hureed bsiin

Шаравын Баярсайхан
Шаравын Баярсайхан
8 сар 27, 2020 19:39

"Ингэж байхын оронд "Ард түмний хур�##�"-д идэвхтэй оролцож, нийгтийн шинэчлэл хийх, эрхээ эдлэхийг тулд үүргээ биелүүлэх хэрэгтэй ИРГЭДЭЭ

gulia
gulia
8 сар 27, 2020 20:41

Deer ued banknii guilgeegeer toglood har gert zalardag tsuun heden hun bailaa . odoo bl erh medeltei tolgoitoi bolgon l toglood baidag bolj . harin togolson bugd deesh zalarch jiriin nomhon irged shorootoi hutgalddag ue boljdee!!

Зочин
Зочин
8 сар 27, 2020 22:39

Манай нөхцөлд банкууд өндөр хүүгээр хөлждөг шүү дээ.Зээл буурна гэж пан байх өө.

Холбоотой мэдээ

Back to top button