НИЙГЭМ

Автобуснаас тарваганы нойтон тулам илрүүлжээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Хяналт шалгалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд дөрвөн тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлсэн байна. Туламнуудыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 14, 2020 11:09

Clomid Hemorragie [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Uroxatral Or Propecia Where To Buy Cialis Yahoo

Холбоотой мэдээ

Back to top button